Машины GPS

  •  Дэлхийн хаанаас ч хянах боломжтой

    Таны машин Монголын хаана ч явж байсан хянах боломжтой.

    Гар утсанд зориулсан мобайл хувилбарын программтай тул Та хяналтаа цаг үргэлж тавих боломжтой. Замын мэдээлэл нь 3 жилийн турш хадгалагдан үлдэх тул Та санаа амар байж болно.

  • Найдвартай ажиллагаа

    Монголын хатуу ширүүн хүйтэн нөхцөлд тохирсон, найдвартай тоног төөхөрөмжийг бид суурилуулна.

    Өвлийн хүйтэн нөхцөлд асуудалгүй ажиллах чадвартай, цахилгааны хэлбэлзлээс хамгаалагдсан бат бөх чанартай төхөөрөмжүүд юм. Баталгаат хугацаа 2 жил.

  •  Бид суурилуулж өгнө

    Төхөөрөмжийг мэргэжлийн авто-цахилгаанчин мэргэжилтэй техникч суурилуулна.

    Цахилгааны холболт нь энгийн, далд суурилуулагдах учир таны машинд ил гарсан утас харагдахгүй. Нууцаар суурилуулах боломжтой. Бид олон улсын стандартуудыг мөрдөн суурилуулалт хийдэг бөгөөд бүх ажлыг баримтжуулан архивлаж, байнгын хяналттай байдаг.

 

Тээврийн хэрэгслийн хяналтын GPS систем

CLIX GPS хяналтын систем нь тээврийн хэрэгслийн байршил, хөдөлгөөнийг хянах шинэлэг технологи бөгөөд ажлын бүтээмжийг хянах бодитой арга юм.

  •  

     

    Газрын зураг дээр харна

    Та өөрийн тээврийн хэрэгслийг бодит хугацааны горимд интернетээр хянаж, сүүлийн 3 жилийн хугацаанд аялсан замыг харах боломжтой. Аялсан замын мэдээллийг газрын зураг дээр дурын нягтаршилаар харах олон тохиргоо бий.

    Тээврийн хэрэгслийг хянахын тулд танд ухаалаг гар утас, нөтбүк, компьютер байхад хангалттай. Өөрийн эрхээр програмд нэвтэрсний дараа GPS-тэй тээврийн хэрэгслээ хянах боломжтой.

    Шатахуун хэмнэнэ

    100 км-т хэдэн литр шатахуун зарцуулсныг нарийн тодорхойлох боломжтой. Мөн шатахуун цэнэглэлт ба хулгайг хянах боломжтой. Шатахууны мэдээллийг нэмэлтээр суурилуулсан түлшний датчик, эсвэл машины өөрийн датчикийг GPS төхөөрөмж рүү холбон унших боломжтой.

    Ашиглалтын хэмжээг хянана

    Тээврийн хэрэгслийн компьютертэй холбогддог GPS төхөөрөмж нь хөдөлгүүрийн эргэлт, хөргөх шингэний температур, түлшний хэмжээг хянана. Ингэснээр техникийн зөв ашиглалтыг алсаас хянах боломжтой болно. Мөн огцом хурд авалт, огцом тормозлох, моторын эргэлтийг хэт өндөр байлгах гэх мэт үзүүлэлтийг хянана.

  • ikontruck

    Тээврийн хэрэгслийг илүү оновчтой удирдана

    Автомашины зөвшөөрөгдөөгүй ашиглалтыг багасгах боломжтой. Жолооч ажлаа цаг хугацаандаа хийж байгаа эсэхийг хянана. Ажлын бүтээмж, чиг үүргийг автомат цагийн бүртгэлээр хянана. Бүх тайланг имэйлээр автоматаар авах боломжтой.

    Эдийн засгийн үр ашиг нэмэгдэнэ

    Уул уурхай, зам барилгын тоног төхөөрөмжинд GPS системийг суурилуулснаар мото цагийг бүртгэж, техник хэрэгслийн ашиглалтыг хянах боломжтой. Ингэснээр техникийн үр дүнтэй ашиглалтыг нэмэгдүүлж, норм цагийг бодитой хянана.

    Жолооч ба зорчигчдын аюулгүй байдал сайжирна

    Тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэлтийг автоматаар бүртгэж авдаг тул жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлнэ. Мөн түгшүүрийн товч ба кабины холбоог ашиглах боломжтой. Ингэснээр жолооч ба зорчигчдын аюулгүй байдлыг хангана.

Орчин үеийн хяналтын шийдэл

Тээврийн хэрэгслийг алсаас хянах компьютер ба гар утасны программ хангамж

appleproducts

  • Бодит хугацааны хяналт

    Найрсаг хэрэглэгчийн интерфейс, веб дээр суурилсан программ

  • Тайлан

    Бүх тайланг имэйлээр автоматаар илгээх боломжтой

  • Анализ

    Автомашины техникийн үзүүлэлтүүдийг графикаар харах боломжтой

  • Интеграци

    ERP системүүд рүү холбож, бүрдэл хэсэг болгох боломжтой

Бүх төхөөрөмж үзэх

 

ШАТАХУУНЫ ХЯНАЛТЫН СИСТЕМ

 

Түлшний датчик нэмэлтээр суурилуулж алдагдлаа багасгах боломжтой

Дэлгэрэнгүй

 

  1. Before
  2. After

 

Та бидэн рүү залгана уу

Утас: 8955 9964

GPS-wallpaper